“Эрүүл мэндийн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх” зорилтот жил, Мэс заслын вакум хагалгааны өрөөний нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Тус нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн П.Оюунцэцэг, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг даргын орлогч О.Пүрэв-Очир, Эрүүл мэндийн газар, БОЭТ, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Дараа нь УИХ-ын гишүүн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, удирдлагууд орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд болох БОЭТ-ийн Вакум хагалгааны өрөө, шүдний кабинет, цусны станц, амбулатори, Нийгмийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцоно.