ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР”

Нэгдсэн Үндэстний Байгууллага 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарлаж, охидын эрхийг сурталчлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахад уриалдаг. Тус өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог.

Энэ жилийн “Олон улсын охидын өдөр”-ийг тохиолдуулан Аз жаргал төвтэй хамтран 10 дугаар сарын 08 – ны өдөр “Өсвөр үеийн эмч” клүбийн 7-9 дүгээр ангийн 40 сурагч болон сургуулийн нийгмийн ажилтан, эмч нарт “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдэвт чадавхижуулах сургалт зохион байгуулж, хөгжөөнт тоглоом ” АХА”  тэмцээн зохион байгууллаа.

10 дугаар сарын 10- ны өдөр  Ерөнхий боловсролын 5-р сургуулийн 9-р ангийн 70 охидод “НҮЭМ, жирэмслэхээс сэргийлэх арга”,“Шилжилтийн насны онцлог”, “Биений юм, бэлгийн ариун цэвэр” сэдвээр сургалт зохион байгууллаа

X