Үе тэнгийн сургагч нарыг чадавхжуулах сургалт болж байна

Аймгийн ЭМГ, БОЭТ, өсвөр үеийн “Аз жаргал ” төвөөс “Хамтдаа” ТББ-ын тэргүүн, БЦБ-ын үндэсний эксперт, сэтгэл судлалын докторант Ш.Галбадрах багштай хамтран “Бэлгийн цогц боловсрол” хөтөлбөрийн хүрээнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэндийн мэдлэг олгох, өсвөр үеийнхний тулгамдсан асуудал сэдвээр чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад ерөнхий боловсролын сургуулийн 33 “Үе тэнгийн сургагч“ нар болон сургуулийн эмч, сургагч багш нар хамрагдаж мэдлэг, чадвараа дээшлүүлж байна. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

X