ЭРҮҮЛ МЭНД-ҮНДЭСНИЙ БАЯЛАГ

“ЭРҮҮЛ МЭНД-ҮНДЭСНИЙ БАЯЛАГ” уриатай зохион байгуулагдаж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэдийг хамруулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг Шүүх, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Музей, Хүнс, хөдөө аж ахуй газар, “Байгал хамгаалалтын захиргаа” ОНӨААТҮГ, “Дорнод нийт аж ахуй” ОНӨААТҮГ, 14 сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон албан хаагч, ажилчдад өгч, 6 төрлийн 300 орчим санамжийг түгээсэн.
Мөн дээрх 4 төрийн байгууллагуудын албан хаагч нарт “Стресс менежмент”, “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин”,“Вируст гепатит В,С–с урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
X