Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал-2022

“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал-2022” зорилтот жилийн хүрээнд 👌“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг эрчимжүүлэхэд бидний манлайлал” сэдэвт үзүүлэх сургуулийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Дашбалбар суманд Эрүүл мэндийн газар, тус сумын эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж байна.
✔✅✔Тус үзүүлэх сургуульд 13 сумын эрүүл мэндийн төвийн “Чанар аюулгүй байдлын баг”, “Сувилахуйн баг”-ын 30 гаруй гишүүд оролцож, Дашбалбар СЭМТ-ийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын удирдлага, зохион байгуулалт, иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний тэргүүн туршлагаас суралцаж, цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах арга замын талаар хэлэлцсэн үр дүнтэй ажил болж байна.
X