“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөдөлгөөн болно

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төв, Биеийн тамир, спортын газар, Боловсрол Шинжлэх ухааны газар хамтран 2023 оны зургадугаар сарын 02-ны өдөр Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд 17:00 – 19:30 цагийн хооронд “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.
✅Нээлтийн үеэр эрүүл мэндийн суурь үзүүлэлтийг тодорхойлох, эрүүл мэндийн жор, зөвлөгөө мэдээлэл, эрүүл хооллолт худалдаа үйлчилгээ, нийтийн биеийн тамир, спортын үйл ажиллагаа, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдах болно.
🤗Нийтээр хийх дасгал, хөдөлгөөнийг зааж, ТҮМЭН дасгал, шугаман бүжиг хийнэ.

Иймд иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

X