ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА

✅ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА
Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжиж, иргэн бүрт эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор 2022 оныг “Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол”-ыг дээшлүүлэх жил болгон зарлалаа.
“Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол” зорилтот жилийн хүрээнд:
-Эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх
-Эрүүл зөв зохистой хооллолтыг дэмжсэн нийгмийн орчинг бүрдүүлэх
-Эрүүл, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэх
-Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх
-Эрүүл орчин, аюулгүй ажлын байрыг дэмжих зэрэг чиглэлийн хүрээнд олон талт ажлыг хийхээр төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Үр дүнг: Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг төлөвшин, бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол нэмэгдэж, цаашлаад сэргийлж болох өвчлөл, нас баралт буурна гэж үзэж байна.
X