Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төлөвлөгөө

Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоол “Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу жил бүрийн 2 дугаар сард архи, согтууруулах ундааны хор уршгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн бөгөөд архины хэрэглээг иргэд, залуучуудын дунд бууруулах, эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх хор уршгаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэхүү аянг зохион байгуулж байна. Аяны хүрээнд “Архи, согтууруулах ундааны хор уршиг”-ийн талаарх сургалтыг байгууллага, аж ахуй нэгжүүд авахаар бол 70583355 дугаарт холбогдоно уу.

X