Эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгооны ач холбогдол

ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООНЫ АЧ ХОЛБОГДЛЫГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал болон МонПЕН: ХБӨ/ЗСӨ-өөс сэргийлэх, хянах, нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулж, “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах тухай танилцуулга” “Тамхины хор нөлөө түүнээс урьдчилан сэргийлэх”, ”Дасгал хөдөлгөөн ба эрүүл мэнд” сэдэвт сургалтыг Улаанбаатар Төмөр Замын Баянтүмэн тасгийн ажилтнуудад НЭМТ-ийн мэргэжилтнүүд зохион байгууллаа.
Мөн Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төв, НЭМТ-өөс Зүрх судасны өвчний эрсдэл, цусны даралт, биеийн жин, өөхлөг эд, ус, яс, булчин, хеликобактер, цусан дах сахарын хэмжээг тодорхойлж, зөвлөгөө өгч ажиллалаа.
X