“ЭНЭ ЖИЛДЭЭ – ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” аяны нээлтийн ажиллагаа боллоо

Эрүүүл мэндийн яамнаас “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг орон даяар 3 дугаар сарын 01-нээс эхлүүлээд байгаа билээ. Манай аймагт тус аяны нээлтийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 10-ны өдөр Асралт Үйлс, Мянганжаргалан, Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгууллаа.
Тус аяны гол зорилго нь: Хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аюулгүй ажлын байр, сургууль, орчин нөхцлийг бүрдүүлэхэд нийгмийн бүх салбарын шийдвэр гаргагчдын манлайлал оролцоог нэмэгдүүлэн сурталчлах зорилготой юм.
Нээлтийн ажилллагааны үеэр иргэдэд:

👍Биеийн жингийн индекс тодорхойлох

👍Танита аппаратаар оношилогоо хийж,

👍Аминдэмжүүлэлт

👍Эмчийн зөвлөгөө, мэдээлэл

👍Хөдөлгөөн эрүүл мэнд-Шугаман бүжгийг сурталчиллаа.

Мөн “Эрүүл нийгмийг бүтээхэд миний оролцоо” гар зургийн уралдаанд амжилттай  сурагчдын шагналыг гардууллаа.
X