Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдал, хангалтын үнэлгээг хийлээ

Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагуудад коронавируст халдварын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдал, хангалтын үнэлгээг 2022 оны 02 дугаар сарын 01-16-ны өдөр хийж ажиллалаа. Үнэлгээгээр эм хангамжийн байгууллагын зайлшгүй шаардлагатай эмийн хангалт 85-90 хувь, коронавируст халдварын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн хангамж 40 нэр төрөл, 83,5 хувьтай, аймгийн БОЭТ, 13 сумын эрүүл мэндийн төвүүд болон иргэдийг эм, эмнэлгийн хэрэгслээр хангаж эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

X