“Эмчийн туслах” төсөл хэрэгжиж байна

Аймгийн Засаг даргын 2023 оны А/87 дугаар захирамжаар батлагдсан “Эмчийн туслах” төсөл ОНТ-ийн 22.5 сая төгрөгийн санхүүжилтээр анх удаа хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/23 тоот тушаалаар их эмч Э.Энхболор, М.Эрдэмтөгөлдөр нарыг Дотрын клиникт эмчийн туслахаар томилон ажиллуулж байна. Төслийн удирдагчаар дотрын клиникийн удирдагч Б.Ням, дотрын тасгийн их эмч Б.Батчимэг нар ажиллаж туслах эмч нарыг мэргэжил, арга зүйгээр ханган ажиллана.

Эмч нартаа амжилт хүсье.

X