ЭМС-ын 2022 оны А/36 дугаар тушаалын танилцуулга

Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Мягмар гараг бүрийн 15:00 цагт цахим сургалт зохион байгуулах сургалтын төлөвлөгөөг батлан ажиллаж байна. Тус сургалтын хуваарийн дагуу 02 дугаар сарын 15-ны өдөр Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн эрхлэгч, тархвар судлаач эмч Г.Ганцэцэг “ЭМС-ын 2022 оны А/36 дугаар тушаалын танилцуулга” сэдвээр цахим сургалтыг 13 эрүүл мэндийн байгууллагын 41 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.

X