Эмнэлзүйн багуудыг ажиллуулах цэгүүдийг нэмэгдүүлэн ажиллаж байна

Хэрлэн сумын хэмжээнд иргэдээс Коронавируст халдвар илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ болон тандалтын PCR шинжилгээ авах, халдварын тохиолдол батлагдсан иргэдэд эмийн багцаар үйлчлэх, эмчийн зөвлөгөө өгөх эмнэлзүйн багуудыг ажиллуулах цэгүүдийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүд шинжилгээний цэгийн нөхцөл байдал, иргэдийн хамралт, эмийн багцад хяналт, үнэлгээ хийж ажиллалаа. Иргэд багийн харьяаллаар үйлчлүүлэх нэгдсэн цэгийг өрхийн эрүүл мэндийн төвийн дэргэд ажиллуулснаар иргэдэд хүрч үйлчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж байна.
2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шинжилгээний 4 цэгээр түргэвчилсэн оношлуураар нийт 132 шинжилгээ хийгдэж, эерэг тохиолдол батлагдсан 37 иргэнд эмийн багц олгож, эмчийн зөвлөгөө өгч ажилласан.
X