“ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” аян орон даяар хэрэгжиж байна

Оюутан залуус та бүхнийг орон даяар хэрэгжиж буй “ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” аянд оролцож “Эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд”-ээ хамрагдахыг уриалж байна.

Залуусын багцад доорх шинжилгээ, оношилгоо, зөвлөгөө багтаж байна.

Оюутан, залуус эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаасаа өмнө ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай. Тиймээс https://emd.gov.mn/rd/search линкээр орж төлөлтөө бүрэн эсэхийг лавлаарай

Оюутан залуус тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиас доошгүй төлбөрийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлнө. Жишээлбэл энэ онд оюутнууд маань сарын 4200, жилийн 50400 төгрөгийг төлнө. Төлөлтөө НӨАТ-ын баримт бүртгүүлдэг ибаримт гар утасны аппликейшнээр төлбөл 10 минутад баталгаажна.

 

X