Чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Халдварт өвчин судлал үндэсний төвөөс Менингококкт халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилгоор ЭМГ, БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хүүхдийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 2023 оны 3 сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад цахим болон танхим хэлбэрээр 58 байгууллагын 90 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулж, мэдлэг олгон, мэргэжил арга зүйгээр хангалаа.
Сургалтаар:
Менингококкт халдварын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, голомтод хариу арга хэмжээ авах, эмнэлзүй, оношлогоо, эмчилгээний заавар,  нян судлалын шинжилгээнд сорьц цуглуулах, тээвэрлэх, нян судлалын шинжилгээний арга, анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр мэдлэг олголоо.

X