ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯЗГААРЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Аймгийн хэмжээнд томуугийн харуулдан тандалтын 10 дугаар долоо хоногийн амбулаторид суурилсан мэдээгээр нийт амбулаторийн үзлэгийн 19  хувийг  томуу, томуу төст өвчин эзэлж өмнөх 7 хоногоос 5,5 хувиар нэмэгдсэн ба Хэрлэн суманд 20 хувь, Хөлөнбуйр суманд 28,7 хувь, Баян-Уул 30,3 хувь, Булган 44,2 хувь, Сэргэлэн 18,3 хувь, Дашбалбар 20,4 хувь, Чойбалсан суманд 31,2 хувьд томуу томуу төст өвчлөл бүртгэгдэж ДЭГДЭЛТИЙН  түвшинд шилжлээ.

ТТӨ-тэй нийт тохиолдлын 96.7 % нь 0-15 нас, үүнээс 73.6 %-ийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж, халдвар авсан хүүхдүүдэд ханиалгах, халуурах, нус гоожих, цэртэй ханиах бөөлжих зэрэг шинж илэрч маш хурдан хугацаанд уушгины хатгалгаа, амьсгалын замын цочмог халдвараар хүндэрч байна.

Иймд Эрүүл мэндийн газраас аймгийн Онцгой комисст асуудлыг танилцуулан, аймгийн Онцгой комиссын 2022 оны 07, 08 дугаар хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  1. Хэрлэн, Хөлөнбуйр, Баян-Уул, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан сумдын цэцэрлэгийн үйл ажиллагааг 2022 оны 03 сарын 17-ны өдрөөс мөн оны 03 сарын 25-ны өдрийг дуустал ажлын 7 хоногийн хугацаанд цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох,
  2. Дээрх хугацаанд бүх сумдын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хэмжээнд олон нийтийг хамарсан урлаг, спорт, бусад арга хэмжээг хязгаарлах
  3. Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай” албан даалгаврын 6.2 заалтад заагдсан томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр 5 хоног асарсан албан хаагчдад эмнэлгийн магадлагааг үндэслэн цалинтай чөлөөг 1 сард 1-ээс доошгүй удаа олгож байх заалтыг хэрэгжүүлэхийг бүх Төрийн байгууллага, Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжийн дарга, захирал эрхлэгч нарт хэрэгжүүлэх
  4. Дээрх заалтыг хэрэгжүүлээгүй байгууллагуудын удирдлагыг хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэх,
  5. Эмчийн магадалгааг сум, өрхийн эрүүл мэндийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сургууль, цэцэрлэгийн эмч олгож байх
  6. Сумын Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, НЭМТ хамтран сургууль, цэцэрлэгүүдэд тандалтын ажлыг хийх, эцэг, эх асран хамгаалагчдад зөвлөмж мэдээлэл хүргүүлэх,
X