Цахим уулзалт зохион байгууллаа

Аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн Сувилахуйн албанаас анхан шатны болон хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагын сувилагч нартай цахим уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад  УАУТ, сум, өрхийн эрүүл мэндийн төв болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 80 гаруй сувилагч хамрагдсан ба уулзалтаар сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр 2022 онд хэрэгжүүлсэн онцлог ажлууд, БОЭТ-ийн Сувилахуйн албанаас шинээр нэвтрүүлэн хэрэгжүүлж буй сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах сайн туршлага, анхан шатны маягт хөтлөлт, эмчлүүлэгчээс сувилахуйн тусламж үйлчилгээний болон сэтгэл ханамжийн судалгаа авах хуудсыг хэрэгжүүлэн ажиллаж буй талаар мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.

X