Цахим сургалт зохион байгууллаа

✅Монгол улсын засгийн газраас хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяныг улс орон даяар зохион байгуулж байна.
✅Тус аяны хүрээнд ЭМГ-ын НЭМТ-ийн мэргэжилтнүүд 2023 оны 04 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд 11 ЕБСургууль, 32 СӨБ-ын байгууллагын эмч, нийгмийн ажилтан, арга зүйч нарт халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх нь, эрүүл амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөний ач холбогдол, илүүдэл жин ба зөв хооллолтын зөвлөгөө мэдээлэл өгч, Үндэсний загвар “ТҮМЭН” дасгалыг сурталчлан таниулан ажиллалаа.

X