Цагаан-Овоо “Дэвжээ” тэмцээн зохион байгууллаа

Цагаан-овоо сумын эрүүл мэндийн төвөөс ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр буюу 12 сарын 1 нд багуудын дунд “Дэвжээ” тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 18 иргэд залуучууд оролцсоноос 1-р байрыг Ц.Азбаяр ахлагчтай 5 багийн Цоглог баг, 2-р байрыг А. Баттулга ахлагчтай 1 багийн Баянгол баг, 3-р байрыг Дашцэнгэл ахлагчтай 4-р багийн Хүрээт баг тус тус эзэлсэн ба өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Мөн 92 гаруй иргэдэд сургалт , 70 гаруй иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийж мэдлэгийг дээшлүүлэн ажиллалаа. Тэмцээнд багийн иргэдээ удирдан зохион байгуулж оролцсон 5-р багийн дарга Ц.Саруул, 1-р багийн дарга М.Дэлгэрмаа , эмч нар, багийн иргэддээ баярлалаа. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхныг хүсье

X