Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй – 2022

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ – 2022” сарын аян эхэллээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ оныг олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор тэмдэглэж байна. Тусгаар тогтнолын талбайд болсон тус аяны нээлтийн арга хэмжээнд халдварт болон халдварт бус өвчин, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх 8 төрлийн 150 гаруй гарын авлага зөвлөмжийг иргэдэд түгээн, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа. Мөн халдвартай болон халдварын сэжигтэй тохиолдолд мал, амьтантай харьцах, лабораторид ажиллах үед өмсдөг хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл өмсөх, тайлах зааварчилгааг үзүүлж ажилласан байна. Тус арга хэмжээнд 300 гаруй иргэд идэвхтэй оролцлоо.
X