Хэрлэн сумын 12 сургуулиудад дэмжлэгт хяналтыг хийж байна

“Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах, тандалт хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын удирдамж”-н дагуу Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Эрдэнэбилэгээр ахлуулсан баг, БШУГ-н дарга Ч.Ариунаагаар ахлуулсан багууд Хэрлэн сумын 12 сургуулиудад дэмжлэгт хяналтыг хийж байна. ЕБС-н улирлын амралт дуусч хичээл эхэлсэнтэй холбогдуулан томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тандалтын багийн үйл ажиллагаа, өвчлөлийн байдал, цэвэрлэгээ халдваргүйтгэлд үнэлгээ хийн ажиллаж байна.

X