Халхгол сумын Сум дундын эмнэлэгт мобайл технологи хэрэгжиж эхэллээ

ЭМЯ, ДЭМБ,Солонгосийн олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн 25,3 сая төгрөгийн санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төслийн хүрээнд “БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМРАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙ байх зарчмаар Халх гол сумын Сум дундын эмнэлэгт хэрэгжих төслийн нээлтийн үйл ажиллагааг 2019 оны 07 сарын 19 өдөр алслагдсан ЯЛАЛТ баг дээр зохион байгууллаа. Мобайл технологийн нээлтийн үйл ажиллагаанд Халхгол сумын Засаг даргын орлогч Д. Пүрэвсүрэн, Ялалт багийн Засаг дарга Л. Үржиндорж, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ч.Оюунтунгалаг, Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Сарнай, Сум дундын эмнэлгийн эрхлэгч П.Цогтбаяр, эмнэлгийн ажилчид болон иргэдийн төлөөлөл оролцож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг 67 иргэдэд үзүүллээ.

Уг төслийн хүрээнд алслагдсан багийн малчин, орлого багатай иргэд болон хөдөлгөөнт хүн амд эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээг үзүүлэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, эхо, зүрхний бичлэг, 7 төрлийн түргэвчилсэн оношлуураар оношилгоог газар дээр нь хийж, явуулын болон гэрийн идэвхтэй илрүүлэг үзлэгийг 2019 оны 12 дугаар сарын 20 өдөр хүртэлх хугацаанд нийт хүн амын 60 хувийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

X