Халхгол, Матад суманд Монпэн санаачлагын хэрэгжилтэд дэмжлэгт хяналт хийлээ.

ДЭМБ-ын зүрх судасны өвчний нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх МонПЭН санаачилгыг хэрэгжүүлж буй сумын эрүүл мэндийн төвүүдэд ЭМГ-ын мэргэжилтнүүд 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд дэмжлэгт хяналт хийлээ.

Дэмжлэгт хяналтаар халдварт бус өвчин, зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэх, хянах хөтөлбөр, эмнэлзүйн заавар, удирдамж, стандарт, үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, цахим програм ашиглалтыг үнэлэх, тоног төхөөрөмж, оношлуурын хангамж, ашиглалт, артерийн даралт ихдэлт, чихрийн шинжинтэй өвчтөн, өвчлөх эрсдэлтэй зорилтот бүлгийн хүмүүст тавих хяналтыг сайжруулах, амьдралын эрүүл хэв маяг, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх явц, эрүүл мэндийн мэдээ, тайланг гаргах явцад хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйгээр хангалаа.

Мөн ЭМДҮЗөвлөлийн 2022 оны 01, 05 дугаар тогтоолын хэрэгжилт, гүйцэтгэлийн санхүүжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудалтай танилцах, аудитын газраас өгсөн акт, зөвлөмжийн биелэлтийн хэрэгжилтийг хянах, төсвийн гүйцэтгэл, өглөг, авлагын сарын мэдээ гаргах, төсвийн зохицуулалт, эрх нээлгэх хүсэлтийг илгээх зөвлөмж чиглэл болон томуу, томуу, төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, томуугийн дархлаажуулалтын ач холбогдол, 0-17 насны хүүхдийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар сургалт, нөлөөллийг ажлыг хийлээ.

X