УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас аймгуудтай хийж байгаа цахим хуралдаанаас

УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас аймгуудтай хийж байгаа цахим хуралдаанаас;
1. Сүүлийн 6 хоногт ПГУ шинжилгээгээр батлагдсан нийслэл дэх 4357 тохиолдлын 87,0 хувьд нь буюу 3792 хүнд шинж тэмдэг илэрсэн байна. Үүнээс;
⁃ Хоолой хөндүүрлэх, хоолой сэрвэгнэх, хуурай ханиалгах, толгой өвдөх, хамхр битүүрэх, нусгайрах, халуурах, үе мөч, цээжээр болон булчингаар өвдөх, жихүүдэс хүрэх зэрэг шинж тэмдэг давамгайлсан байна.
⁃ Мөн нийт батлагдсан тохиолдлын 13,0 хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүйгээр олон нийтийн харилцаанд оролцож байгаад онцгой анхаарах.
Иймд дараахь шинж тэмдгүүдээс Таны биед илэрсэн тохиолдолд яаралтай өөрийгөө тусгаарлан ажиглаж, Өрх, сумын Эрүүл мэндийн төвдөө хандаж шинжилгээнд хамрагдан, холбогдох арга хэмжээг нэн даруй авахыг зөвлөж байна.
X