“Уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал

“Уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна.

Дорнод аймгийн Засаг дарга болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Ардын засгийн ордны дарга нар хамтран ажиллах гэрээний дагуу эрүүл мэндийн чиглэлээр уламжлалт анагаах ухааны эмнэлгийн гадаад харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Уламжлалт анагаах ухааны төв, Хөлөнбуйр аймгийн Монгол эмнэлэгтэй хамтран энэхүү хурлыг зохион байгуулж байна.

Тус эрдэм шинжилгээний хурал нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд уламжлалт анагаах ухааны эмчилгээ, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өөрийн орон нутагт хэрэгжүүлж байгаа тусламж, үйлчилгээний тэргүүн туршлагыг хуваалцах, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Хуралд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Монгол эмнэлэг, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын 40 эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд оролцлоо.

X