УЛААН ХООЛОЙ, ХОДООДНЫ ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭ хийлгэхээс өмнө анхаарах зүйлс

👇ИРГЭН ТА УЛААН ХООЛОЙ, ХОДООДНЫ ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭ хийлгэхээс өмнө дараах зүйлсийг анхаараарай
✅Шинжилгээ хийлгэхийн өмнөх өдөр цагаан идээ идэхгүй байх,
✅Шинжилгээ хийлгэхийн өмнөх орой 1️⃣9️⃣:0️⃣0️⃣ цагаас хойш юм идэхгүй хоолоо сойж, тамхи татаагүй, бохь зажлаагүй, эм уугаагүй байх шаардлагатай.
‼️Шинжилгээний хариунд шууд ба шууд бусаар нөлөөлөх хүчин зүйлүүд:
➡️Идсэн хоол, хүнс, уусан шингэн зүйл, эм бэлдмэлүүд нь ходоодны салстад бүрхүүл үүсгэн шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг. /Зайлшгүй уух даралтын болон зүрхний эм зэргийг өглөө эрт балга усаар даруулаарай/
➡️Бохь зажилснаас ходоодонд хий хуримтлагддаг.
📌Шинжилгээний дараа:
✅Шинжилгээ дууссан даруйдаа бүлээн усаар амаа зайлж, 30 минутаас нэг цагийн дараа хоол идэж болно,
✅Тайвшруулах эмчилгээ хийгдсэн тохиолдолд жолооны ард суухыг хориглоно,
✅Хоолой бага зэрэг хөндүүрлэх, гэдэс дүүрэх, хэхрүүлэх шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ нь түр зуур тохиолдох зовиур учраас эмийн эмчилгээ шаардлагагүй.
#ЭртИлрүүлэг
#ЭртИлрүүлэгтээХамрагдацгаая

X