“ТЭРБУМ МОД-ДОРНОД” ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦЛОО.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээр мод тарин ажлыг зохион байгуулж иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд өөрийн болон нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж ногоон байгууламжаа нэмэгдүүлдэг.

Энэ удаагийн мод тарих өдрөөр үндэсний хэмжээнд тэрбум мод тарих хөдөлгөөнд нэгдэж хамт олноороо нисэх буудлын зам дагуу хариуцсан талбайдаа шинээр 36 мод тарьж, өмнөх тарьсан моднуудаа арчиллаа.

X