“Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт, цаашид анхаарах асуудал”-ын талаар сургалт, мэдээлэл хийлээ

Аймгийн хэмжээнд томуугийн харуулдан тандалтын 40 дүгээр долоо хоногт томуугийн өвчлөл 9.51 хувьтай буюу алаг цоог дэгдэлттэй, цаашид нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд нийт томуугаар өвчилсөн иргэдийн 41.1 хувийг 2-4 насныхан эзэлж байна.

Иймд ЭМГ, БОЭТөвөөс Хэрлэн сумын сургуулийн өмнөх боловсрол олгох 14 байгууллагын 16 эмч, арга зүйч нарт “Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт, цаашид анхаарах асуудал”-ын талаар сургалт, мэдээлэл хийлээ. Мөн цаашид бага насны хүүхдийн дулаан хувцаслах, томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, томуугаар өвдсөн хүүхдийг цэцэрлэгт хүлээн авахгүй талаар эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах, хүүхдийн хоолны илчлэгийг нэмэгдүүлэх, анги танхимын цэвэрлэгээ, халдваргүйтгэл, агааржуулалтыг стандартын дагуу хийж гүйцэтгэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө

X