ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАРХАЛТ ИДЭВХЖЛИЙН ТҮВШИНД БАЙНА.

Аймгийн хэмжээнд амбулаториор үйлчлүүлж буй хүн амын 7.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж, өмнөх долоо хоногоос 1.7 хувиар нэмэгдэж өвчний тархалт идэвхжлийн түвшинд байна.
Томуу, томуу төст өвчний нийт тохиолдлын 94% нь 0-15 нас, үүнээс 73%-ийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол 43 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 11 тохиолдлоор нэмэгдсэн. Байршлын хувьд Хэрлэн суманд хамгийн өндөр, насны ангиллаар 2-4 насны хүүхдүүдийн томуу, томуу төст өвчний тохиолдол хамгийн өндөр байна.
Иймд эрүүл мэндийн газраас Хэрлэн сумын 20 цэцэрлэгийн 568 эцэг, эх, 80 багш ажилчдад сургалт зохион байгуулж, 4 төрлийн 1125 ширхэг гарын авлага түгээн томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өглөө.
X