ТОМУУ,ТОМУУ ТӨСТ ӨВЧЛӨЛ ДЭГДЭЖ БАЙНА

Томуу, томуу төст өвчний тохиолдол их байгаа бөгөөд ихэвчлэн амьсгалын замыни синцитиаль вирус /RSV/-үүсгэгдэж байна

 

ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УХТЭ, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь Замын-Үүд сумын лабораториудад 2022 оны 3 сарын 7-13 хүртэлх (10 дахь долоо хоногт) харуулдан тандалтын 114(1.7%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 3(2.6%) сорьцонд A(H3N2) вирүс, 5(4.4%) сорьцонд Иж томуугийн вирүс, 5(4.4%) сорьцонд Рино вирүс, 1(0,9%) сорьцонд Адено вирүс, 2(1,8%) сорьцонд Бока вирүс, 57(50%) сорьцонд Амьсгалын замын синцитиаль вирус илэрлээ.

 

Энэ халдварын үед хүчтэй ханиалгах, амьсгаадах, халуурах, хамар битүүрэх, нусгайрах, толгой өвдөх шинж тэмдгүүд илэрч ихэвчлэн 0-4 насны хүүхэд өвдөж, амьсгалын доод цочмог халдвар үүсгэдэг юм.

X