Томуугийн дархлаажуулалтыг зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийж байна

Монгол улсын засгийн газар жилээс жилд томуугийн эсрэг вакцины тоо хэмжээг нэмэгдүүлж, хүн амаа томуугаас сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ жил Бүгд Найрамдах Солонгос Улсын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакцинаар дархлаажуулж байгаа бөгөөд манай аймаг 12800 хүн тун вакцин хүлээн авч дархлаажуулалтыг 10 дугаар сарын 18-ны өдрөөс хийж эхэллээ.

Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий

  • 65-аас дээш насны
  • архаг хууч өвчтэй хүн ам
  • эрүүл мэндийн ажилтан,
  • 1-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг дээр дархлаажуулалтын түр цэг байгуулан вакцинжуулна.
  • Мөн 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, эрүүл мэндийн ажилтнууд харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.

Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цартахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг томуугийн вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тиймээс эцэг, эхчүүд томуугийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

X