Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье

✔Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2021 оны тайлангаар манай улс сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны тоонд орсон бөгөөд жилд 13000 сүрьеэгийн шинэ өвчлөл бүртгэгдэх тооцоолол байгаагаас 30%-г илрүүлж, 70%-г илрүүлж чадахгүй байна.
2021 онд сүрьеэгийн илрүүлэлтийн улсын дундаж 21%, аймаг орон нутагт 19%, Улаанбаатар хотын дүн 22% байгаа нь 2020 оноос 29%-иар тус тус буурсан. Аймгийн хэмжээнд 2021 оны сүрьеэгийн илрүүлэлт өмнөх оноос 10%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Сүрьеэгийн илрүүлэлтийн энэхүү бууралт нь сүрьеэтэй өвчтөн тусламж үйлчилгээ хожимдох, өвчлөл, нас баралт нэмэгдэх хандлагатай байгаа тул илрүүлэлтийг бүх шатанд нэмэгдүүлж ажиллах шаардлагатай байна.
✔Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан хавьтлын илрүүлэг үзлэгт 3-р багийн 50 иргэнийг рентген үзлэг оношилгоонд хамруулж, гарын авлага түгээн ажиллалаа.
X