Сүрьеэгийн үзлэг шинжилгээ зохион байгуулж байна

Хэрлэн сумын хэмжээнд сүрьеэгийн хавьтлыг бүрэн тогтоож, тархвар зүйн заалтын дагуу эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг зохион байгуулж байна.
Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамтран сүрьеэтэй өвчтөний хавьтлыг бүрэн тогоож, тархвар зүйн заалтын дагуу эрт илрүүлэх, хяналтандаа авч сүрьеэгийн тархалтыг бууруулах зорилгоор үзлэг, шинжилгээ хийж байна.
Мөн тус өрхийн эрүүл мэндийн төв сүүлийн 3 жил бүртгэгдсэн сүрьеэгийн хавьтал болон эрсдэлт бүлгийн иргэддээ цээжний рентген шинжилгээ, цэрний сорьцын шинжилгээ, эмчийн зөвлөгөө, дархлаажуулалтын багц, урьдчилан сэргийлэх гарын авлагыг түгээн ажиллаж байна.
X