СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЖ БАЙНА

Аймгийн хэмжээнд сүүлийн 14 хоногийн тархвар судалгаагаар 2 болон түүнээс дээш тохиолдол бүртгэгдсэн 4 цэцэрлэг, 16 сургууль, 5 дотуур байранд халдвар бүртгэгдэж, өдөрт батлагдсан тохиолдлын 50 хувийг хүүхдүүд эзэлж байгаа тул коронавируст халдварын нөхцөл байдал, халдвар хамгааллын дэглэмд хяналт тавих, сургууль цэцэрлэгүүдийн тандалтын багуудтай газар дээр нь хамтран ажиллах, цаашид гарч болох дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан баг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
X