СУРГУУЛИЙН ӨМНӨХ БАЙГУУЛЛАГУУДАД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЖ БАЙНА

“Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах, тандалт хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын удирдамж”-н дагуу Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Эрдэнэбилэгээр ахлуулсан баг, БШУГ-н дарга Ч.Ариунаагаар ахлуулсан багууд хамтран Хэрлэн сумын 11, 18, 5, 2, 1, 4, 7, 8, 15 дугаар цэцэрлэгт дэмжлэг хяналт хийлээ. ТТТӨ-өөс урьдчилан сэргийлэх болон цаашид эцэг эхчүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэн хүүхдээ улиралд тааруулан дулаан хувцас өмсгөх, ТТТӨ-ний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цэцэрлэгт явуулахгүй байх чиглэл өгч ажиллалаа.
Дэмжлэг хяналтын багт аймгийн ЗДТГ, МХГ, БШУГ, ЭМГ-ууд хамтран ажиллаж байна
X