Оюутан залуучуудын амны хөндийг эрүүлжүүлэх ажил хэрэгжиж эхэллээ

Аймгийн Засаг даргын 2023 оны А/32 дугаар захирамжаар батлагдсан оюутны эрүүл мэндийг дэмжих “Эрүүл-Оюутан” төсөл, арга хэмжээний хүрээнд МУИС-ийн Дорнод салбар сургууль, Дорнод Политехник коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нэгдүгээр дамжааны оюутан, залуусын дунд урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээлэл, амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 2023 оны 03 сарын 02-ноос 03 сарын 03-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтад нийт 251 оюутан хамрагдсаны 60 хувьд нь амны хөндийн өвчлөл илэрсэн ба тархалт 39.4, эрчим 3 байна. Өвчлөл илэрсэн оюутнуудын амны хөндийг үнэ төлбөргүй эмчлэн эрүүлжүүлэх ажлыг жилийн турш Гандент, Супердент, Бэсү, Family smile хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдэд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

X