Дорнод аймагт “ОРОН НУТАГТ ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан тэргүүтэй удирдлагууд болон эмч, сувилагч нарын баг БОЭТ-ийн мэс засал тасаг, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч нарт сургалт зохион байгуулж байна.