ОРОН НУТАГТ АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН КАБИНТЕТТАЙ БОЛНО

“Таван Богд” Интернэйшнл ХХК-ний Colgate-Palmoliv брендийн захирал Ц,Чинзориг, шүдний зөвлөх эмч М.Майцэцэг, маркетингийн мэргэжилтэн Н.Мөнгөнцэцэг нар Дорнод аймгийн иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан нийгмийн хариуцлага, сайн үйлсийн аяны хүрээнд аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвд сургалтын танхим болон амны хөндийн эрүүл мэндийн кабинетыг шинээр байгуулж улмаар тохижуулж өгөхөөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ЭМГ-ын дарга, удирдлагууд, нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүдтэй харилцан ярилцаж, санал солилцлоо.
Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлье.
X