“Нийгмийн эрүүл мэндийн төв” нээлтээ хийлээ

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаагаа юм.

Нийгмийн эрүүл мэндийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэнд, спортынасуудал хариуцсан мэргэжилтэн О.Гүнтамир, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Пүрэв-Очир, БОЭТ-ийн захирал Д.Должин, ӨЭМТ-үүдийн төлөөлөл, иргэд нийт 80 гаруй хүн оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Хэрлэн 4 дүгээр багийн ахмадуудын хийн дасгалын үзүүлбэр, иргэдийн биеийн ерөнхий үзүүлэлт тодорхойлон, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгууллаа.

X