НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО

Нийгмийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга эмнэлгийн бүсэд сүндэрлэж, стандартад нийцсэн зориулалтын барилгатай болсноор хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон урьдчилан сэргийлэх ажлын чанар хүртээмж дээшилж, иргэд нэг дороос эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь чирэгдэлгүй авах боломж бүрдэж байна.
Нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож, Эрүүл мэндийн газар болон Нийгмийн эрүүл мэндийн төвийн хамт олонд баяр хүргэж амжилт хүсэв.
Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилгыг улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2019 оноос барьж барилгын гадна шугам сүлжээний ажилд орон нутгийн төсвөөс 199.5 сая төгрөгийг нэмэлтээр шийдвэрлэн, ийнхүү улс, орон нутгийн төсвийн хамтарсан хөрөнгө оруулалтаар ашиглалтад орлоо.
Тус төвийн барилга нь зоорийн давхар бүхий нийт 2334,48 м2 талбайтай 4 давхар барилга бөгөөд зоорийн давхарт машины зогсоол, фитнес заал, 1, 2 дугаар давхарт Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, 3 дугаар давхарт аймгийн Эрүүл мэндийн газар тус тус үйл ажиллагаа явуулах юм.
Эрүүл мэндийн газрын хуучин барилгад 250 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.
X