“НИЙГМИЙН ЦОГЦ ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ” Халхгол суманд ажиллахаар замдаа гарлаа

Аймгийн Засаг даргын санаачилгаар орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж, зөвлөгөө мэдээлэл, сургалт, нөлөөллийн ажил болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь хүргэх “Нийгмийн цогц явуулын үйлчилгээ” 2 дахь жилдээ хэрэгжиж байна.
“Нийгмийн цогц явуулын үйлчилгээ” үзүүлэх мэргэжлийн баг Халхгол суманд ажиллахаар замдаа гарав.
Тус суманд 2023 оны 05 сарын 08-12 ны өдрүүдэд ажиллах юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР:
•Төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгийг зохион байгуулах
•Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн амны хөндийн үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах
•Диспансерын хяналтын иргэдийг төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах
•Шаардлагатай тохиолдолд дээд шатлалын эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх, хэвтүүлэн эмчлэх
ХӨДӨЛМӨР ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
•Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээ үзүүлэх
•Нийгмийн халамжийн цахим үйлчилгээг танилцуулах
•Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг олон нийтэд таниулах, сурталчлах
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР:
•Хүүхдийн тусламжийн 108 утасны мэдээлэл
•Хүүхдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх
•Сумдын Хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан багийн гишүүд, хүүхдийн элчтэй уулзах, зөвлөмж өгөх, үйл ажиллагаатай танилцах
•Хүүхэд хүмүүжлийн эерэг арга сургалт, мэдээлэл өгөх
•Гэр бүлийн боловсрол олгох сургалт, зөвлөгөө
•Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ
•Угийн бичиг хөтлөхийн ач холбогдлын талаарх мэдээлэл өгөх
•Амьдрах ухааны чадвар олгох сургалт, мэдээлэл
•Орон нутгийн хөтөлбөрүүдийг сурталчлах
СОЁЛЫН ЧИГЛЭЛЭЭР:
•Түүх соёлын дурсгал, соёлын биет бус өвийг сурталчлах
•Явуулын номын сангийн үйлчилгээ үзүүлэх
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЧИГЛЭЛЭЭР:
•Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн талаарх мэдээллийг иргэдэд өгөх
•Бүтээгдэхүүн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар сургалт зохион байгуулах
АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
•Үсчин, гоо сайхны үйлчилгээ үзүүлэх
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР :
•ЖДҮ дэмжих зээл
•Хүнсний ногоочдыг цахим бүртгэлээр бүртгэх
МАЛ ЭМНЭЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР:
•Зоонозын өвчний талаарх мэдлэгийг малчид, иргэдэд түгээх
•Малчдад мөрдөгдөж буй хууль, эрхзүйн баримт бичгийг танилцуулах
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
•Өвөлжөө, хаваржааны газар олголтыг зөв оновчтой зохион байгуулах
•Газар өмчлөлийн талаар сургалт явуулах
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР:
•Эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх
•Иргэдэд зөвлөгөө, мэдээллийг өгөх
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР:
•Иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл зөвлөгөө тус тус хүргэх юм.
Эх сурвалж: Фэйсбүүк: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

 

X