Нийгмийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэх баг Хөлөнбуйр суманд

Аймгийн Засаг даргын 2022 оны А/23 дугаар захирамжийн дагуу Нийгмийн цогц явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх баг 10 дугаар сарын 20-ны өдөр Хөлөнбуйр суманд 2 дахь удаагаа ажиллалаа. Тус үйл ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэг, амны хөндийн үзлэг болон эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж нийт 503 иргэнийг хамруулав.

Мөн эмэгтэйчүүд, диспансерийн хяналтын иргэдийг төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж, шаардлагатай тохиолдолд дээд шатлалын эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх, хэвтүүлэн эмчлэх арга хэмжээг авлаа.

Өдөрлөгийн үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хөлөнбуйр суманд ажиллаж буй нийгмийн явуулын цогц үйлчилгээний хэрэгжилттэй танилцаж, санал хүсэлтийг сонсон, шаардлагатай зарим асуудлуудыг шийдвэрлэхээр болов.

X