Мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна

Аймгийн хэмжээнд томуугийн харуулдан тандалтын 10 дугаар долоо хоногийн амбулаторид суурилсан мэдээгээр нийт амбулаторийн үзлэгийн 19 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж өмнөх 7 хоногоос 5,5 хувиар нэмэгдсэн бөгөөд ДЭГДЭЛТИЙН түвшинд шилжээд байна.
ТТӨ-тэй нийт тохиолдлын 96.7% нь 0-15 нас, үүнээс 73.6%-ийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж, халдвар авсан хүүхдүүдэд ханиалгах, халуурах, нус гоожих, цэртэй ханиах бөөлжих зэрэг шинж илэрч маш хурдан хугацаанд уушгины хатгалгаа, амьсгалын замын цочмог халдвараар хүндэрч байна.
Иймд томуу томуу төст өвчний тархалтыг бууруулах, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд Хэрлэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 12 сургууль, 22 цэцэрлэгүүдэд, дэмжлэгт хяналт болон сургалт зохион байгуулж цаашид гарч болох дэгдэлтээс урьдчилан сэргийлэх мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
X