МонПЭН, ХБӨ/ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЖ БАЙНА

ХБӨ/Зүрх судасны өвчнөөс сэргийлэх хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх МонПЭН төслийн хэрэгжилтэд дэмжлэгт хяналт хийх баг 2022 оны 3 дугаар сарын 26-29-ны өдрүүдэд манай аймагт ажиллаж байна.
Багийн бүрэлдхүүнд ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны ЭША-нууд ажиллаж, Хэрлэн сумын 3 өрхийн эрүүл мэндийн төв, 4 сумын эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжиж буй төслийн явцад дэмжлэгт хяналт хийх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллана.
Дэмжлэгт хяналтын 3 дах өдөр ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг “Дэмжлэгт хяналтын зорилго, цаашдын төлөвлөгөө”, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа (цахимаар) “Зорилтот аймгуудад хийсэн суурь үнэлгээний тайлан, анхаарах асуудлууд”, ДЭМБ-ын зөвлөх Г.Цэцэгдарь “Дэмжлэгт хяналтын үеэр гарсан зөвлөмж, анхаарах асуудлууд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, цахим програм ашиглалт, Танита аппаратыг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөөг өгсөн.
Мөн “Мянган жаргалан”, “Асралт Үйлс”, “Ягаанцээнэ” өрхийн эрүүл мэндийн төв, Баянтүмэн, Чойбалсан сумын эрүүл мэндийн төвийн дарга нар тус төслийн 2021оны тайлан, 2022 оны төлөвлөгөө, цаашид анхаарах асуудлуудыг танилцууллаа.
Сургалтад Дорнод аймгийн ЭМГ болон ӨЭМТ, СЭМТ-ийн нийт 40 эмч, мэргэжилтэн хамрагдаж мэдлэг мэдээллээ дээшлүүллээ.
Төслийн үр дүнд ХБӨ/ЗСӨ-ний хяналт сайжирч, эрт илрүүлэг нэмэгдэж, ЗСӨ-ний хүндрэл зүрхний шигдээс, тархины харвалтаас урьдчилан сэргийлж, цаг бусын нас баралтыг бууруулж, дундаж наслалтын нэмэгдүүлнэ.
X