МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт олон жил идэвх санаачлагатай ажиллаж аймаг, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, одон медаль гардуулах арга хэмжээ боллоо.
Шагналыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гардуулан өглөө.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор:
Сандагдорж Алтантуяа -Асралт-Үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн дарга их эмч
Базарсад Батцэцэг -Уламжлалт анагаах ухааны төвийн дарга их эмч
“Алтан гадас одон”-оор:
Дондог Гарамцоо -Дашбалбар сумын эрүүл мэндийн төвийн хүүхдийн их эмч
Намсрай Ганбилэг -Халхгол сумын эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:
Батбилэг Дэлгэрмаа -Баян-Уул сумын эрүүл мэндийн төвийн дарга их эмч
Давгадорж Саранцэцэг -Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч их эмч
Хэрээ Гэрэлмаа -Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношлогооны рентген техникч
Намдаг Баярмаа -Баяндун сумын эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч
Дүгиймаа Урангэрэл -Матад сумын эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч
Мичиддорж Болормаа -Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвийн эх баригч бага эмч нар тус тус шагнууллаа.
X