Монгол Улсад Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархвар зүйн хяналтыг дэмжих нь

Хүүхдийг Ивээх Сан КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулах чиглэлээр эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Хүүхдийг Ивээх Сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархвар зүйн хяналтыг дэмжих нь” буюу (EpiC) төслийг 2022 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү төслийг АНУ-ын FHI 360 (Famely Haelt International) байгууллагатай хамтран 11 аймагт хэрэгжүүлэх бөгөөд эдгээрийн нэг нь Дорнод аймаг юм. Тус төслөөр Ковид-19 цар тахлын эсрэг хийж буй үйл ажиллагааг дэмжих зорилгоор 50 ширхэг амьсгалын аппаратыг 11 аймагт хүргүүлж, уг тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай техникийн туслалцаа, эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах, сумын эрүүл мэндийн төвүүдийн эмчилгээний хүчилтөрөгчийн хэрэгцээ, шаардлагыг үнэлэх, сайжруулах чиглэлээр ЯХИС-гийн Эрүүл мэндийн төслийн зохицуулагч Б.Гантулга, төслийн ажилтан Б.Номин, нийгмийн эгэх хариуцлагын төслийн ажилтан А.Пүрэвсүрэн бусад ажилтнууд манай аймагт ажиллаж байна.
X