Матад сумын эрүүл мэнд дэмжлэгт хяналт үнэлгээ хийгдэж байна

Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн Б.Сарнай даргаар ахлуулсан баг Матад сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Хяналт, үнэлгээ хийж ажлууд:
1. Эрүүл мэндийн байгууллагуудад магадлан итгэмжлэлийн шалгуурүнэлгээ хийх тухай А/179 дүгээр тушаалын дагуу үнэлгээ хийх
2. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэлийн шалгуур үнэлгээнд хяналт тавьж дэмжлэг үзүүлэх
3. Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний байдалд үнэлгээ хийх
4. Сувилахуйн болон хөнгөвчлөх тусламж үйлчилгээний хэрэгжилтэд үнэлгээ хийж арга зүйн зөвлөмж өгөх

5. Яаралтай тусламж, гамшгийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөнд хяналт үнэлгээ хийх /тодотгол хийсэн эсэх/, ЯТ-ийн шүүгээнд буй эм тарианд хяналт тавих
6. Сэргээн засах тусламж үйлчилгээний чиглэлээр тоног төхөөрөмжийн хангалтыг үнэлэх, хэвтрийн хүнд өвчтөн, онцгой асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрийн эргэлтийн хуваарь, үзүүлсэн тусламж үйлчилгээний тайлан, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй танилцах, хүнд хэвтрийн өвчтөн, асаргаа сувилгаа шаардлагатай иргэдийн асран хамгаалагч нарт өгсөн зөвлөгөө, мэдээллийн байдалд үнэлгээ хийх
7. ЭМДС-ийн санхүүжилтээр хийгдэж буй 4 багц тусламж үйлчилгээний явц, бүртгэл, үйл ажиллагаанд үнэлгээ хийх

8. ЭМСайдын А/611 тушаалын хэрэгжилт, анхан шатны маягт хөтлөлт, 2021 оны жилийн эцсийн тайлангийн үнэн бодит байдалд хяналт үнэлгээ хийх
9. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгжилт /орчны эрүүл мэнд, дархлаажуулалт, нөлөөллийн үйл ажиллагаа,урьдчилан сэргийлэх үзлэг хавьтлын илрүүлэг үзлэг, хамралтын хувь үр дүн/
10. Хүн амд мэдээлэл, сургалт сурталчилгаа хийсэн байдал, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланд хяналт тавих
11. “МонПен” төсөл, Мобайл технологийг анхан шатанд хэрэгжүүлэх төслийн хэрэгжилтийн байдал, “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”- үнэлгээ хийж арга зүйн дэмжлэг үзүүлэх
12. Эмзүйн тусламж үйлчилгээний байдалд хяналт тавих

X