ИРГЭДЭЭС ИРСЭН НИЙТЛЭГ АСУУЛТУУДЫН ХАРИУЛТ 2022.01.12

✅ИРГЭДЭЭС ИРСЭН НИЙТЛЭГ АСУУЛТУУДЫН ХАРИУЛТ:
2022.01.12
1. АСУУЛТ: ДОРНОД АЙМАГ ХӨЛ ХОРИО ТОГТООСОН УУ?
ХАРИУЛТ: Аймгийн Онцгой комиссоос хөл хорио тогтоох болон зорчигч тээврийн хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргаагүй.
Харин коронавируст халдвар болон тус халдварын Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эмнэлэгт ирэх ачааллыг бууруулах зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээнд 15 хоногийн хугацаанд хязгаарлалт тогтоосон.
2. АСУУЛТ: СЭРГЭЭХ ТУНГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГИЙН БАЙРШИЛ?
ХАРИУЛТ: Дархлаажуулалтыг Зоонозын төвийн хойд хаалгаар 08:00-17:00 цагийн хооронд хийж байна. /Хуучнаар ахмадын чөлөөт цагийн төв, Халдвартын эмнэлгийн зүүн хойд талд/
-Мөн 3 өрхийн эрүүл мэндийн төвд хийж байна.
3. АСУУЛТ: КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ АВАХ ЦЭГИЙН БАЙРШИЛ?
ХАРИУЛТ: Шинжилгээ Зоонозын төвийн урд хаалгаар 08:00-17:00 цагийн хооронд авч байна. /Хуучнаар ахмадын чөлөөт цагийн төв, Халдвартын эмнэлгийн зүүн хойд талд/
4. АСУУЛТ: СУРГАЛТ, СЕКЦ, ДУГУЙЛАН, СПОРТЫН КЛУБҮҮД ХИЧЭЭЛЛЭХ ҮҮ?
ХАРИУЛТ: Сургалтын байгууллагууд анги дүүргэлт 50 хувьтай, халдвар хамгааллын дэглэм баримтлан үйл ажиллагаа хэвийн явагдана.
5. АСУУЛТ: УУЛ УУРХАЙН ЭЭЛЖ СОЛИХ АСУУДАЛД ЯМАР ШИЙДВЭР ГАРСАН БЭ?
ХАРИУЛТ: Хөл хорио тогтоогоогүй учир уул уурхайн ээлж солих үйл ажиллагаа хэвийн явагдана.
X