ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯВУУЛЫН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ ЖИЛД 2 УДАА ХҮРГЭНЭ

✅ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯВУУЛЫН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ ЖИЛД 2 УДАА ХҮРГЭНЭ
/2022.01.10/
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн зүгээс аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн удирдлагууд болон нийт удирдах ажилтнуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.
1. Эрүүл мэндийн газраас 2022 оныг “Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх” жил болгон зарлаж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийг өрх, айл бүрт хүргэж ажиллах.
2. Эрүүл мэндийн салбарын боловсон хүчний хангалтыг 100 хувьд хүргэх.
3. Сумдад ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчний нийгмийн асуудлыг шийдэх. /орон сууц гэх мэт/
4. Эмч, эмнэлгийн ажилтан ажиллагсдын дунд урамшуулалт болзолт уралдааныг оны эхнээс зохион байгуулах.
5. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, бодит өөрчлөлт хийх.
6. Вакцинжуулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, дүгнэлт судалгаа хийх.
7. Эрүүл мэндийн явуулын цогц үйлчилгээг жилд 2 удаа заавал зохион байгуулах. /Иргэн ирэхийг хүлээх биш хүрч үйлчилдэг байхыг эрхэмлэх/
8. Эмч, эмнэлгийн ажилтан, ажиллагсдын ёс зүй, харилцаа хандлагад эрс өөрчлөлт хийх.
9. Төрийн албан хаагчид архидан согтуурахын эсрэг манлайлж ажиллах.
10. Албан байгууллагын ажилтан, ажиллагсдыг урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 2-оос доошгүй удаа заавал хамруулах.
11. Монгол Улсад Ковид-19 цар тахлын Омикрон хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлж, тандалт, хяналтыг сайжруулах.
X